Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Ntv" телевиз (NTV Мэдээ) сурвалжилсныг хүргэж байна. Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн авч, тус шүүхэд ажиллан, "Хүмүүсийн хувь заяа зооринд шийдэгдэж байна. Зай талбайгүй учраас коридорт шүүхийн хуралдааны танхимыг байгуулсан байна. Тиймээс шүүхийн төсөв дээр онцгой анхаарах шаардлагатай” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.