Мэргэжил: Философич, эрх зүйч. 1985 онд Монгол Улсын Их сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр, 1997 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн . Эрдмийн зэрэг: Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD). Эрдмийн цол: МУИС-ийн Профессор МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2004 онд дэд професср цол. 2012 онд профессор цол олгосон. Хөдөлмөр эрхлэлт: 1972-1974 онд Хөвсгөл аймаг Цэцэрлэг суманд малчин. 1974-1977 онд Хилийн цэргийн 0151-р ангид хугацаат цэргийн албан хаагч. 1977-1980 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Клубын эрхлэг., 1985-1990 онд МАХН-ым Төв Хорооны "Намын амьдрал" сэтгүүлд редактор. 1994-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш. 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч. 2012-2013 онд Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал. 2013-2019 онд Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажилласан. |