Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар өнөөдөр (2026.03.04) Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецки, богино хугацааны зөвлөх Кристиан Хаппе, Элизабет Хартунг нарыг хүлээн авч уулзлаа.
Төслийн хүрээнд Монгол улсын шүүхийн шинэчлэл, институтийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Суурин зөвлөх Кристоф Кофецки, Богино хугацааны зөвлөх Кристиан Хаппе, Элизабет Хартунг нарт талархал илэрхийллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг танилцуулж, төслийн талаар санал солилцож, танилцуулга хийв.
“Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх Элизабет Хартунг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн захиргааны ажилтны сургалтын талаар танилцуулга хийж, практикт суурилсан богино хугацааны мэргэшүүлэх сургалтын модуль боловсруулах ажлын явц, гарын авлагын боловсруулалтын талаар мэдээлэл өглөө.

