ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Хуваалцах


Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн үндэсний төв шинэ байрныхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Тус төв нь ахмад настанд чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, насжилттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тусламжийг илүү хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Нээлтийн арга хэмжээнд төр, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, ахмад настны байгууллагын төлөөлөгчид оролцож, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цаашид ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж, эрүүл насжилтыг дэмжихэд Геронтологийн үндэсний төв чухал үүрэг гүйцэтгэнэ.


Төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Ахмад настны эрүүл, идэвхтэй, чанартай амьдралыг дэмжих үйлс өргөжин тэлэх болтугай.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол