ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.


Хуваалцах


Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН”-ыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нь төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад 37 жил, үүнээс шүүгч, Ерөнхий шүүгчээр 31 дэх жилдээ ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа аж.

Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол