2024.03.13-ны өдөр, Холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралд Хан-Уул дүүргийн ЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор, Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр, Тамгын газрын дарга О.Солонго, АСЗ-ийн тэргүүн Л.Оюунчимэг болон 15 ахмад гишүүн, тамгын газрын ажилтнуудын төлөөлөгч нар өргөнөөр оролцов.
МШАХ-ны Салбар зөвлөлүүдийн 2023 оны ажлын үзүүлэлтээр Дэд тэргүүн байр эзэлсэн тус шүүхийн АСЗ-д “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналыг гардуулав.
Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн АСЗ-өөс Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гаргасан “Малчдад туслах аян”-ыг дэмжиж, 500.000 төгрөгийн мөнгөн тусламжийг хандивласнаас гадна, Малчдад зудын гамшгийг даван туулахад нь туслах Хандивын аянд нэгдэхийг нийт шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнууд болон АСЗ-ийн гишүүдэд уриалав.
АСЗ-ийн гишүүд болон Шүүх, Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Холбооны Ажлын алба