АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Хуваалцах


Ахмад настны тухай хуульд “Ахмад настан өөрийгөө хөгжүүлэх эрхтэй бөгөөд өөрийн чадавхийг хөгжүүлэх бололцоогоор хангагдах, сургалтад хамрагдах хэлбэрээр энэ эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх, ахмад настнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр сургалт амжилттай зохион байгуулагдлаа.    

Сургалтыг Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”-тэй хамтран зохион байгууллаа.  Сургалтаар “Ахмад настны тухай хууль тогтоомж”, “Бодлын хүч - Бодлоо хэрхэн удирдах вэ?”, “Өглөөний цайны ач тус” зэрэг сэдвүүдийг хамруулсан. Оролцогчдод бодлын мөн чанар, эерэг болон сөрөг бодлын хүчийг ялгах, өөрийн бодлыг удирдах арга техникүүд, тэдгээрийн ач холбогдол, ахмад настнууд хуулиар олгогдсон эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар, мөн өглөөний цайны эрүүл мэндийн ач тус, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхой жишээ, практик зөвлөмжүүдийн хамт хүргэлээ.

Энэ удаагийн сургалтад Хэнтий аймгийн шүүхийн 8 ахмад шүүгч, ажилтан оролцож, өөрийн туршлага, санал бодлоо идэвхтэй хуваалцан харилцан ярилцсан нь сургалтыг илүү утга учиртай, сонирхолтой болгосон юм. Ахмадуудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн чухал сэдвүүдээр өндөр түвшний хичээл зааж, сонирхолтой мэдээлэл хүргэсэн тус төвийн захирал багш Б.Мөнхнаран, багш  М.Отгонэцэцэг, Д.Зулцэцэг нарт гүн талархал илэрхийлье. 

 


                   
Хэнтий аймгийн Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч 
Б. ДЭНСМАА


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол