Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын Ахмадын салбар зөвлөл.


Хуваалцах


Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Эрдэнэчимэг нь Холбооны ажлын байранд ирж Удирдах зөвлөлийн гишүүн Д. Тайванхүүтэй уулзаж ахмадын салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцон, ажил хэргийн зөвлөгөө авлаа.

Уулзалтын үеэр ахмадын нийгмийн хамгаалал, оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, арга хэмжээний талаар ярилцлаа.

Сар шинийн баярыг тохиолдуулан Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Эрдэнэчимэг нь зөвлөлийн ахмад гишүүд болох ахмад шүүгч Жигжидсүрэн, Ичинхорлоо, ахмад ажилтан Пүрэвдорж, Уртнасан нарын гэрт нь очиж золгон, хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүжээ. Энэ үеэр ахмад настнуудынхаа ажил амьдралын туршлага, үнэт зөвлөгөөг сонсож, тэдний гавьяа зүтгэлийг хүндэтгэн талархал илэрхийлсэн байна.

Ахмадын салбар зөвлөл нь цаашид ахмадынхаа нийгмийн идэвх оролцоог дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах, халамж анхаарлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.              

 

Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын Ахмадын салбар зөвлөл.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол