Дараалсан 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон өндөр настны зөрүү мөнгийг нөхөж олгоно


Хуваалцах


2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо НДШ тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон.

Ингэснээр иргэдийн гapт очих тэтгэврийн мөнгөн дүн багасахад хүрсэн гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эргэн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоохоор болсон.

Багц хуулийн шинэчлэл ирэх оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм.

Тэгвэл 2019-2023 оны хооронд дараалсан 7 жилийн дундаж цалин, хөлнөөс тэтгэвэрээ тогтоолгосон өндөр настнуудын тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлснөөс тооцон нэг удаа өөрчлөх, мөн тэтгэврийн зөрүү мөнгийг нөхөж олгохоор тусгажээ.

Одоогоор уг хуулийн дагалдах журам гараагүй байгаа тул иргэдийн хүсэлтийг ирэх 12 сараас авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн тэтгэвэр  тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн НДШ-ээс тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзжээ.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол