Тэтгэвэрт гарсныхаа дараа бүжгийн спортоор хичээллэж амьдралынхаа хэв маягт эрс шинэчлэлт хийсэн ахмадуудын төлөөлөлтэй манай сурвалжлагч уулзлаа. Ардын багшаас эхлээд эмч, цагдаа, шүүгч гээд улс эх орондоо өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан ахмадууд вальс, танго, ча ча гээд латин болон цэнгээнт бүжгийн бүхий л төрлөөр чөлөөтэй бүжиглэж байна.