ГУРВАН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


Хуваалцах


ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ БҮСИЙН  ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН “АХМАДЫН САЛБАР”–ЗӨВЛӨЛҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГУРВАН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

НЭГ. Тэмцээний зорилго:

Ахмад шүүгч, захиргааны ахмад ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан эрүүл мэнд болон оюуны  хөгжлийг дэмжих, шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа, нөхөрсөг уур амьсалыг бэхжүүлэх, ахмадуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, цаашид ахмадын спортын тэмцээнийг уламжлал болгон тогтмол зохион байгуулахад энэхүү тэмцээний зорилго оршино. 

ХОЁР. Тэмцээний төрлүүд :
1. Шатар /багаар тоглоно/
2. Даам /багаар тоглоно/
3. Дардас /багаар тоглоно/

ГУРАВ. Хамрах хүрээ: 

Хэнтий , Дорнод, Сүхбаатар аймаг дахь бүсийн  Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ахмадууд /салбар зөвлөл тус бүр 1-6 хүний бүрэлдэхүүнтэй нийт 3 баг байна/

ДӨРӨВ. Хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг  “Гүрмийн нуур”-т байрлах  “Баян гүрэм” амралтын газар  зохион байгуулагдана.Тэмцээн 14 цаг 00 минутад эхэлнэ.

ТАВ. Тэмцээн зохион байгуулах комисс байгуулах болон техникийн зөвлөгөөн 2026 оны 6 дугаар сарын 22-ны  өдөр Хэнтий аймгийн шүүхийн хуралдааны  танхимаас онлайнаар явагдана

ЗУРГАА. Тэмцээн зохион байгуулах журам
6.1. Тэмцээнд салбар зөвлөл тус бүр нэг  баг болох бөгөөд  3 төрөлт тэмцээнд багууд гишүүдээ оролцуулна.
6.2. Баг тус бүр ижил өнгийн хувцсаар жигдэрсэн багийн нэртэй байна.
6.3. Багийн ахлагч тухайн багийг бүрэн төлөөлөх бөгөөд багийн дотоод зохион байгуулалтыг хариуцна.
6.4. Багууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тэмцээнийг шүүж байгаа шүүгчид захирагдана.
6.5. ШАТАР Тойргоор тоглоно. Цагийн хяналт талдаа 20 минут байна.
ДАРДАС. Багаар явуулна. /Эрэгтэй, эмэгтэй холимог/

ДОЛОО. Тэмцээнийг дүгнэх журам
7.1. Шилдэг баг, тамирчдыг дараах байдлаар шалгаруулна.
7.1.1Тэргүүн байр
7.1.2 Дэд байр
7.1.3 Шилдэг  нэг баг, цом

НАЙМ. Тэмцээний шагналын сан
8.1 Баг тус бүр тэмцээнд бооцоо тавина.Нийт шагналын сан  1,200,000 /есөн зуун мянган/ төгрөг байна. Шагналыг бооцооны мөнгөнөөс олгоно.
8.1.1. Шагналын бооцоонд баг бүр 400.000 төграг тушаах бөгөөд бооцоогоо баг бүр дотроо нэгтгэн цуглуулж зохион байгуулах комиссын гишүүн Б.Сүхгомбын ........................... дансанд 2026 оны  6 дугаар  сарын 24-ний дотор  тушаасан байна.

8.2 ШАГНАЛ
ШАТАР: Тэргүүн байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал /100,000 төгрөг /
Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /80,000 төгрөг /
ДААМ: Тэргүүн байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал /100,000 төгрөг /
Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /80,000 төгрөг /
ДАРДАС: Тэргүүн байр-Өргөмжлөл, мөнгөн шагнал /200,000 төгрөг /
Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал /100,000 төгрөг/
ШИЛДЭГ БАГ: Цом, мөнгөн шагнал /200,000/

ЕС. Амралтын 1 хоногийн төлбөр 
5 ортой  гэр – 120,000  нийт 5 байгаа, 
3 ортой байшин -120,000 нийт 5 байгаа, 
8-9 ортой байшин – 180,000 нийт 2 ширхэг байгаа, 
7 ортой  дотроо гал тогоотой мансардтай байшин-250,000 төгрөг нийт 3 ширхэг байгаа болно. 
Өдрийн 3 удаагийн хоол нэг хүний 50,000 төгрөг  ор хоногийн төлбөрт ороогүй болно.  Салбар зөвлөлийн тэргүүн нар  хүний тоог өгч, баг бүрээс 100,000 төгрөгийг комиссын гишүүн Б.Сүхгомбын ........................тоот дансанд  2026 оны 06 дугаар сарын  12-ны дотор тушааж захиалгыг баталгаажуулна. Үндсэн төлбөрийг байраа хүлээж авахдаа тушаана.

АРАВ. Салбар зөвлөл тус бүр унаагаа өөрсдөө хариуцаж, шатар, даам тус бүртээ авч ирнэ. 
Ахмадууд “БАЯН ГҮРЭМ” амралтын төв дээр 2026 оны 06 дугаар сарын 28–ны 10:00 цаг гэхэд бэлэн байж, тус тусын өрөө байраа хүлээн авна.

ЖИЧ: Амралтын газар хүлээн авалтын ресторантай болно.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол