Ахмадын хөтөлбөр жилийн элсэлтэндээ бүртгэж эхэллээ.


Хуваалцах


Манай төвийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг хайр, халамж, сэтгэл дүүрэн, ашгийн бус хөтөлбөр юмаа. 
Амжиж бүртгүүлээрэй

🪢 Таны эргэн тойронд байгаа ахмад настнуудад хуваалцах ярилцах сэтгэл зүйн хэрэгцээ маш их байдаг гэдгийг та мэдэх үү? 
Soul Haven төв энэ удаа нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бусаар ахмадууддаа зориулсан “Хуваалцахуй - Сениор Арт Терапи” хөтөлбөр зарлаж байна. 
🪢 Ахмад настнуудын хувьд урлагийн сэтгэл засалд хамрагдсаны давуу талуудын нэг нь тэдний сэтгэл санааг сайжруулах явдал юм. Энэ нь таны хайртай хүний ​​ганцаардал, түгшүүрийн мэдрэмжийг арилгахад тусална. Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд урлагийн бүтээлч үйл ажиллагаа эрхэлдэг өндөр настнууд эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, илүү их аз жаргалтай, идэвхтэй бүтээлч байж чаддагийг харуулдаг.
🪢 Бүтээл бүтээх, зураг зурах зэргээр гарын хөдөлгөөнөөр дамжуулан дасгал хийдэг. Ингэснээр тэд булчингийн зохицуулалтаа сайжруулж, цусны урсгалыг дэмжинэ. Тархины мэдрэлийн нейронуудын холбоосыг сайжруулснаар давхар ой тогтоолтыг сайжруулж, мартах зөнөхөөс сэргийлнэ. 
🪢 Амьдралын туршлага насны хувьд ижил төстэй хүмүүстэй бүлэг болон тогтмол уулзаж, харилцах, ярилцах боломж нээгддэг. Эдгээр холболтууд нь тэдний сэтгэл санааны эрүүл мэндийг сайжруулахын зэрэгцээ ганцаардал, ганихрал, тусгаарлалтыг даван туулахад нь тусална.
🪢 Ахмад настнууд сэтгэцийн болон бие махбодийн доройтлоос болж амаар харилцахад бэрхшээлтэй байж болно. Урлагийн сэтгэл заслын  эмчилгээ нь тэдний мэдрэмж, бодлыг илэрхийлэх өөр аргыг санал болгодог. Мэргэжлийн сэтгэл зүйч, терапистууд нь ахмад настнуудад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог бүтээлч техникуудээр удирдан чиглүүлэх болно.
🪢 Урлагийн эмчилгээ нь сэтгэлийн зовиурыг арилгаж, амьдралд нь тохиолдоод буй уй гашууг нимгэлэхэд тусалж, тайвшралыг дэмждэг.
Мөн бүтээлч байдалд илүү анхаарлаа төвлөрүүлж, өдөр тутмын биеийн өвдөлт зовиур дээрээ бага төвлөрөх боломжийг олгодог.
🪢 Бүтээлч байдлыг дээшлүүлж тархины өдөр тутамд ашигладаггүй хэсгүүдийг идэвхжүүлснээр Альцгеймер зэрэг ой санамж муудах эмгэг өвчлөлөөс сэргийлнэ. Уран зураг, хөгжим нь хайртай хүмүүс болон хуучин цагийн тухай мартагдсан дурсамжийг нээхэд тусалдаг.
🪢 Нэмж дурдахад, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь ахмад настнуудад хайртай хүмүүс эсвэл асран хамгаалагч нартайгаа илүү сайн харилцахад тусалдаг. Мөн урьд өмнө нуугдаж байсан хүсэл тэмүүллийг дахин сануулж нээнэ. Үлдсэн амьдралдаа илүү зорилго тэмүүлэлтэй амьдрах гэрлийг асаана. 
🪢 Ашиг тусыг нь харгалзан үзвэл, хайртай дотны ахмад настнууддаа, аав ээж, эмээ өвөөдөө бэлэг болгон урлагийн сэтгэл засал, сэтгэл зүйн бүлгийн засал хавсарсан хөтөлбөрт бүртгүүлэхэд нь туслах нь зүйтэй юм.

Хөтөлбөр: 
1. Дурсахуй /урлагийн сэтгэл засал/
2. Хуваалцахуй /солилцох sharing&caring өдөрлөг/
3. Мэдрэхүй /элсэн засал, Sand therapy/
4. Уучлахуй /шавар засал/
5. Амьдрахуй /шинэ жилд зориулсан өдөрлөг/
6. Талархахуй /хоолны өдөрлөг хичээл/
7. Хайрлахуй /цагаан сард зориулсан хөтөлбөр/
8. Амрахуй /дуу, авиа, хөгжимт засал/
9. Энэрэхүй /МАК карт төсөөлөл дүр зургийн картан засал/
10. Амьсгалахуй /иог, хөдөлгөөн засал/
11. Эмчлэхүй /зүрх судас, даралт, мэдрэлийн эмчтэй уулзах өдөрлөг/
12. Түгээхүй /хөдөлмөр засал/
гэсэн нэр бүхий сэдвүүдийн хүрээнд жилийн турш нийт 12 удаа сар бүрийн сүүлийн долоо хоногийн Бямба гаригт 14:00 цагаас зохион байгуулагдана. 
2026 оны 8 сард эхлэж 2027 оны 7 сард өндөрлөнө.

🪢65 аас дээш насныхан
🪢Нэг удаагийн хичээл 120 минут
🪢Төлбөр 1 жилийн 12 удаагийн хөтөлбөр 108.000 төгрөг /бүх хэрэглэгдэхүүн/
🪢Халуун цай кофе, хөнгөн зууш, амттан байнга бэлэн байна.
🪢 Аав ээж, эмээ өвөө, ахмад настнууддаа энэхүү хөтөлбөрийг бэлэг болгон бэлэглээрэй.

🪢 Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, СУИС 2-р байрны зүүн талд Soul Haven төв. 
83110068, 83110069
🪢 Хүний тоо хязгаартай. Бүртгэлийг зөвхөн чат аар хийлгэнэ үү. 

Баярлалаа.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол