Шүүхийн ахмадуулын холбооны УЗ-ийн гишүүн Б.Нарантуяа Сэлэнгэ аймагт


Хуваалцах


Шүүхийн ахмадуулын холбооны УЗ-ийн гишүүн Б.Нарантуяа Сэлэнгэ аймгийн нутгаар аялах явцаа тус аймгийн Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Л.Баяраатай уулзаж ярилцсан байна.

            Тус салбар зөвлөлийн ажлын ололт амжилтын талаар товч мэдээлэл хүргэж байна. 2022 оны Ахмадын  сангийн хуримтлалаас нийт 16 ахмадад тус бүр 100,000 төгрөг зарцуулсан байна. Мөн Цагаан сараар 10 ахмадад тус бүр 100,000 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн байна. Байнгын асаргаа сувилгаанд байдаг ахмад гишүүн Мягмархүүд эмчилгээний зардалд нь 300,000 төгрөгийн тусламж, хагалгааны зардалд нь 200,000 төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлжээ. Натурмед сувилал болон бусад амралтанд 10 ахмад амраажээ. Энэ нь ШЕЗ-өөс Ахмадын салбар зөвлөлүүдийн “Ахмадын сан”-д хуваарилсан хөрөнгө эзэддээ зохих ёсоор хүрч байгаа сайхан мэдээ байлаа. Тус зөвлөл нь дотроо сангаас тусдаа сар бүр 10,000 төгрөгийн хуримтлал авч бусад үйл ажиллагаандаа зарцуулдаг байна. Тус шүүхийн Тамгын газар Ахмадын салбар зөвлөлийнхөө ажлыг сайн тэмжиж хамтран ажилладаг юм байна. Тухайлбал Шүүхийн Тамгын газар агаар салхинд гарахдаа болон бусад томоохон баяр ёслол шинэ жилийн арга хэмжээндээ ахмадуудаа байнга урьж оролцуулдаг байна. Мөн шинээр тангараг өргөж байгаа шүүгч нарын тангарагийн баярт нь ахмад шүүгчдээ оролцуулж  сургамжийн үг, сэтгэгдлийг нь хэлүүлдэг байна.

      Тэргүүн Л.Баяраа нь өдөр бүр 15 км газар дугуйгаар аялдаг бөгөөд бусад ахмадуудаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх эрүүл байх дадалд хэвшүүлж байна.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол