МЭДЭЭЛЭЛ


Хуваалцах


Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026-05-7 ба 8 ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу 2 өдрийн танилцах уулзалтад Хэнтий аймгийн ШТГ дэргэдэх АСЗ ийн гишүүдтэй хамтарч амжилттай оролцлоо.

Зочдыг Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Д.Дамдин-Од, Д.Тайванхүү, Б.Сарантуяа, нар угтан авч, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалтын эхний өдөр ахмадууд Монголын шүүхийн ахмадуудын холбооны байранд зочилж, Холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Д.Тайванхүү нар Холбооны үйл ажиллагаа, батлагдсан удирдамжуудын биелэлт, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба Хэнтий аймгийн шүүхийн ТГ дэргэдах АСЗ ийн тэргүүн Б.Дэнсмаа Ахмадуудын хөдөлмар эрхлэлт, зөвлөх үйлчилгээний тараар мэдээлэл хийж өөрийн АСЗ ийн туршлагаа хуваалцлаа. 

Энэ үеэр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг болж ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадын сангийн санхүүжилтийг төсөвт тусган батлуулах, Ахмадын салбар зөвлөлүүдийн ажилд дүгнэлт хийх үйл явцыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн.

Танилцах уулзалтын дараагийн өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүгчийн сонгон шалгаруулалттай байсны улмаас өөрийн байранд хүлээж авах боломжгүйн улмаас өглөө 10 цагт Нийслэлийн Захиргааны хэргийн АШШүүх дээр хүлээн авлаа. Зочидыг ШЕЗийн ЗУГазрын дарга П.Санжрагчаа ЗХАШШүүхийн ТГДарга Батхүү АСЗ ийн тэргүүн Батсүрэн нар угтан авч шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны танхимд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга П.Санжрагчаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ ТГ дарга Ц.Батхүү нар танилцуулга хийлээ.  Л.Санжрагчаа ахмадуудад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч, ажилтнуудад гүн талархал илэрхийлж, салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик үзүүлэлт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дурсгалын бэлэг гардууллаа.

Ахмадууд тус шүүхэд байгаа Дэлхийн жишигт нийцсэн шүүх хуралдааны Ногоон танхимтай танилцаж зургаа авхуулснаас гадна тус шүүхийн байр, Ахмадын салбар зөвлөлийн өрөөгөөр зочилж, тус шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, туршлага болон 2025 онд тус АСЗ таргүүн байр эзлэсэн талаараа танилцууллаа. Дараа нь Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, мөн Чингис хаан музей үзэж Их хааны өргөөгөөр зочилж  Алтан Чингтс хаандаа хүслээ шивнэлээ. Дараа нь УДШүүхээр  зочлрв. ахмадуудыг Улсын 
дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал нар угтан авч, УДШүүхийн үйл ажиллагаатай танилцуулав. 

Тухайлбал:
• Д.Ууганбаяр – Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл
• Б.Дүүрэнжаргал – Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
• Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
• Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
• Т.Хулан – Үзмэрийн танхим
• М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа

Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авч, ахмадуудад халуун хоол, цайгаар үйлчилснээр үйл ажиллагаа өндөрлөлөө. Үдээс хойш ахмадууд Чингис хаан мүзей үзэж Алтан Чингис хаандаа мөргөж хүслээ шивнэлээ.  

Хоёр дахь өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 14-ний 10:00 цагт Өмнөговийн шүүхийн АСЗ ийн гишүүд Шүүхийн ахмадын холбооны байранд хүрэлцэн ирж, уулзалт, ярилцлагад оролцов. Уулзалтын үеэр:
• Холбооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од танилцуулж,
• “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж”-ийг УЗ-ийн гишүүн Б.Бямбахорол,
• “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
• Холбооны Хараат бус зөвлөл болон хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од,
• Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
• Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн холбооны цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ахмадын зөвлөлийн гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээ нь ахмад шүүгч, ажилтнуудын туршлага солилцох, мэдээлэл авах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

ШАХолбооны ажлын алба


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол