2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн тамгын газрын дэргэдэх шүүхийн ахмадын салбар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч Л.Оюунчимэг, Ц.Оюунчимэг нар тус шүүхэд шинээр томилогдсон залуу шүүгч нарт “Хэргийн материалтай танилцах арга барил”, “Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаа” сэдвийн хүрээнд уулзалт зохин байгуулж, зөвлөн туслав. Мөн залуу шүүгч Б.Булгантамирын шүүх хуралдаанд ажишлагчаар оролцож мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч харилцан ярилцлаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар