Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн (ЭХАШТШ) Ахмадын салбар зөвлөлийн гишүүд Ц. Туяа, Ч. Ганболд нар 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай оролцлоо.
Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Шүүгчдийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Хуульчдын ПРО БОНО - Өмгөөлөгч танд тусалъя” нэгдсэн өдөрлөгт тус салбар зөвлөлийн төлөөлөл оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.
Өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 1-ний 10:00–17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж, хуульчид, өмгөөлөгчид, шүүгчид, төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч, зарим төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн.
БГД, ХУД, СХД-ийн ЭХАШТШ-ийн Ахмадын салбар зөвлөл жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх” ажлыг тусгаж, тогтмол хэрэгжүүлдэг. Энэ удаагийн өдөрлөгт оролцсоноор иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хувь нэмрээ оруулсан бөгөөд иргэдээс өндөр үнэлгээ, талархал хүлээн авчээ.
Тус салбар зөвлөл цаашид ч энэхүү нийгмийн ач холбогдол бүхий ажлаа үргэлжлүүлэн хийж, иргэдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
“БГД, ХУД, СХД-ийн ЭХАШТШ-ийн Ахмадын салбар зөвлөлийн гишүүд Ц. Туяа, Ч. Ганболд нар “Хуульчдын ПРО БОНО - Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгт оролцож байна”



БГД, ХУД,СХД гийн шүүхийн АСЗөвлөл.