Нийслэлийн шүүхийн АСЗ ийн гишүүн ахмад шүүгч Цэвээнцэрэн. Цэдэндамба. Цэнгэнбаяр. Оюунцэцэг. Цэрэндулам. Сарантуяа. Ахмад ажилтан Дагва Доржханд. Цандмаа. Жолооч. МөнхЭрдэнэ. Батсүх нар 2024-8-12 ноос 17 ны хооронд Төв аймаг Мөнгөн морьт сум Хэрлэнгийн дээд Цагаан арал хүртэл “ Үүргэвчтэй”аялалд явж байгалын сайхан агаарын сайхан хоол хүнс идээ цагааны сайханыг хүртэж ядаргаагаа тайлж эрч хүч энерги авлаа. Мөн Дэлхийн Соёлын өв Их Бурхан халдун хайрхан Төрийн болон Бүх цэргийн хар сүлдний тахилгат Монгол түмний сүлд хийморын билэгдэл Үндэсний бахархалт хайрхандаа сүсэглэн залбирч хүслээ даатгаж өргөл өргөлөө. Мөн харзанд орж , дээдсийн зөөвөрлөн уудаг байсан цэвэр усны охь хэмээх шандны уснаас хүртэж дуутай хууртай бүжигтэй сайхан аялал зохион байгууллаа. Үүргэвчтэй аялалыг ивээн тэтгэсэн Нийслэлийн шүүхийн Тамгын газар, ахмад шүүгч Цэдэндамба. Наранцэцэг нартаа маш их баярлалаа. Аялал маань хур бороо шавар ус үерт сааталгүй адал явдлаар дүүрэн сонирхолтой сайхан байлаа. Монголын Шүүхийн нийт ахмадуудаа зун намарын урин дулаан цагт хамтаараа сайхан аялал зохион байгуулахыг уриалж байна. Нийслэлийн Эрүү. Иргэний харгийн давж заалдах шатны шүүхийн АСЗөвлөл 2024-8-19.