Ордос Хөх хот Мини Аватор Жининь Эрээн чиглэлээр аялалд яваад ирлээ


Хуваалцах


НийслэлийнШүүхийнАСЗ ийн гишүүнИ. Цэрэндулам. Б СарантуяаЦ Тогоорүү. Д. Юура. Н. Юмжаа. Д. Дагвасүрэн. Нар 3024-5-23 наас 2024-5-30 хүртэлОрдос Хөх хот Мини АваторЖининьЭрээн чиглэлээраялалдсайн яваад ирлээ. НийслэлийнШүүхээсаялагчтус бүрт 300000₮ ийн дэмжлэг үзүүлсэн Тамгын газартаа баярлалаа.

Ордос хот орж Чингис хааны цогцолборыг үзэж мөргөл хийж Хааны хишиг хүртэж утлага авч залбирал үйлдэж зураг авлаа. Ордос хотын оршин суугчид баячууд байдаг гэнэ. Манай Хааныг шүтээж дээдлээд баяжжээ гэж бид хоорондоо хөөрөлдөв Мини аватор орж амьтны зоо парк шилэн гүүр усан паркад бассенд сэлж төрөл бүрийн усан шүршүүрт биеэ шүршүүлж ядаргаагаа тайллаа. Энд усан гулгуур харанхуй агуй гээд аймаар зүйлд нь ороогүй айгаад больчихлоо Жининь хотод 119 төрлийн халуун аршаанд орцгоов үе мөч зүрх даралт бөөр гээд өвчин бүхнийг анагаадаг 35-41 градус халуун аршаан гэхээр нь өөртөө таархыг сонгож ороод сайунд орж массаж хийлгэж хоноод маргааш нь дэлгүүр хэсэв Жининь хот арьсан эдлэлээр Хятаддаа алдартай гэнэ. Булган шуба цүнх янз янзаараа хямдхан байна. Манайхан шуба авхаар Манжуур биш Жининь явдаг болсон гэнэ ээ. Жининээс буцахдаа хүслийн суврага орж хүслээ шивнэж Шинэ Хуучин Жининийг харлаа. Хөх хөт манай УБ хотоос 2 дахин том 3.5 хүн оршин суудаг метротой юм баына бид Шинжлэх ухааны музей үзэж брендийн дэлгүүр хэсэв. Тансаг бренд тэнд байна шүү. Буцахдаа. Эрээн хот орж дэлгүүр зах хэсэв Эрээн танигдахгүй их томорчээ. Дэлгүүр зах хэсээд шинэ эрээнд байгаа гоё зүйлийг үзэж амжсангүй. Замын үүдэд ирээд МУЗГазарын байгуулж байгаа Чөлөөт бүс орж татваргүй барааны дэлгүүр орж хямд архи чихэр авлаа.

 

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол