Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл 2025 оны төлөвлөгөөний дагуу ахмад шүүгч, ажилтнуудын дунд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шатар, Даам, Ширээний теннис, Дардас, Биллиард зэрэг 5 төрөлт тэмцээн зохион байгууллаа.

Ширээний теннис нэгдүгээр байр ахмад шүүгч Ц.Батсүрэн, Шатар нэгдүгээр байр ахмад шүүгч Д.Тайванхүү, Даам нэгдүгээр байр ахмад шүүгч Ө.Хажидмаа, Дардас нэгдүгээр байр ахмад ажилтан Б.Тунгалаг нар тус тус шалгарав.

Энэхүү тэмцээн нь ахмад шүүгч, ажилтны амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалт тэмцээн юм.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар