Ахмад настныг хүндэтгэх, тэдний хөдөлмөр зүтгэл, үнэтэй хувь нэмрийг нь дээдлэн талархал илэрхийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн шүүхээс ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр ахмад үеийн төлөөлөл болсон ахмадуудтайгаа халуун дотно яриа өрнүүлж, тэдний санал хүсэлтийг сонсон, дурсамж яриаг нь хуваалцсан нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа.
Мөн ахмадуудаа баярлуулах зорилгоор сугалаа зохион байгуулж, гурван ахмад настанд бүтэн биеийн бариа засалд хамрагдах эрхийн бичиг гардуулсан юм. Тус сугалааны азтангаар ахмад Л.Энхтайван, Төгсзаяа, Нолхоосүрэн нар тодорч, эрхийн бичгээ гардан авлаа.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн шүүхийн зүгээс ахмадуудадаа гарын бэлэг гардуулж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөн, талархал дэвшүүлэв.
Ахмад үеийнхнийхээ үнэтэй зөвлөгөө, арвин туршлагыг хүндэтгэн, тэднийхээ хөдөлмөр зүтгэлийг дээдлэх нь үе үеийн залууст үлгэр дуурайл болохын зэрэгцээ байгууллагын залгамж чанар, хамтын үнэ цэнийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Сэлэнгэ аймгийн шүүхийн хамт олон нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.


АСЗөвлөлийн гишүүн Төгсзаяа.