“Ахмадаа сонсоё” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа


Хуваалцах


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн (АСЗ) санаачилгаар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Ахмадаа сонсоё” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр ахмад шүүгч Бадарч болон захиргааны ахмад ажилтан Сарангэрэл нарын ажил амьдрал, туршлага, шүүхийн байгууллагад өнгөрүүлсөн олон жилүүдийнхээ түүхээс хуваалцав. Оролцогчид ахмадуудтайгаа халуун дотно ярилцаж, үнэтэй зөвлөгөө, сургамжийг сонслоо.

Арга хэмжээний үеэр шүүхийн Тамгын газрын зүгээс ахмадуудад хүндэтгэл үзүүлж, дурсамжит бэлэг гардуулав. Ахмад шүүгч Бадарч, ахмад ажилтан Сарангэрэл нарт дурсгалын зүйл өгч, тэдний шүүхийн байгууллагад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Өдөрлөгт тус зөвлөлийн ахмадууд болон тойргийн шүүхийн захиргааны ажилтнууд өргөнөөр оролцсон бөгөөд ахмадууддаа ийнхүү анхаарал халамж тавьсанд гүн талархлаа илэрхийлэв.

Мөн арга хэмжээний хүрээнд ахмадуудын дунд шатар, даамны тэмцээн зохион байгуулагдаж, чөлөөт ярилцлага өрнүүлж, хамтдаа нэг өдрийг сонирхолтой, бүтээлчээр өнгөрүүлэв.     

 

                     

АСЗ ийн тэргүүн Э.Ариунаа.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол