Ахмад шүүгч Нямдоржийн Адьяа төрийн дээд одонгоор шагнагдлаа


Хуваалцах


Дорноговь аймаг дахь шүүхийн ТГ дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Нямдоржийн Адьяа өнөөдөр төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоо гардан авлаа.

Шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулагдаж, энэ үеэр Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Монгол Улсын төрийн дээд шагналыг ахмад шүүгч Н.Адьяагийн энгэрт зүүж, хүндэтгэл үзүүлэн гардууллаа.

Ахмад шүүгч Нямдоржийн Адьяа нь шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хууль дээдлэх ёс, шударга ёсыг эрхэмлэн, шүүхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм нэгэн билээ.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж, ийнхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.      

ШАХолбооны ажлын алба.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол