Шүүхийн хүний нөөцийн талаар хэдэн зүйл бичье гэж бодлоо.
Шүүхийн ажилтан үүнд шүүгчийн туслах, нбдыг тодотгон бичье.Шүүх үнэхээр хүнгүйджээ.Ажиллах хүн байна уу? гэсэн хэдэн арван зар, хэдэн арван сул орон тоо.Яагаад?
Шүүхийн тогоонд орох, тэнд ажиллах нь эрх зүйчээр төгссөн хэн хүний хүсэл мөрөөдөл байсан.Хамгийн чадалтай сэтгэлтэй хүүхдүүд л ажилладаг үе байсаан.
Гэтэл яагаад одоо тал орон тоогоор ажиллаж, байгаа хэдэн хүн нь ажлаас гарах хүртлээ ачаалал авч шантарч байна.Яагаад 40, 50 сул орон тоонд 20 хувь хүрэхгүй хүн бүртгүүлж байна.
Шүүхэд ажиллахад хуульчийн гэрчилгээтэй байхыг шаарджээ.Хуульчийн гэрчилгээтэй, хэлний мэдлэгтэй байх нь Улсын дээд шүүхэд л шаардагдах нь зүйтэй биз. Анхан давахад ямар хэрэгтэй гэж.
Шүүхэд ажиллаж бгаа НБД-ыг мэргэжлээрээ ажилласан жилд тооцохгүй юм бол тэнд мерит зарчим яаж мөрдөгдөх вэ? Би хувьдаа НБД, шүүгчийн туслах эцэстээ шүүгч болох зорилгыг л хараад байна.Шүүгч болоход шүүхэд ажиллах нь давуу тал яагаад болдоггүй юм.Шүүх яагаад хүний нөөцөө алдаад бна.Прокурорын туслах ажилтан Прокурор болох, дэвших нь тодорхой бас ойлгомжтой байна.Гэтэл шүүхийн ажилтан шүүгч болж байгаа нь хэд вэ?
Шүүгчийн туслах хуульчийн гэрчилгээтэй байхын шаардсан зохицуулалтыг Шүүхийн тухай хуулиас авч хаях.
НБД-ыг мэргэжлээр ажилласанд тооцох.
Яагаад энэ 2 асуудлыг богино хугацаанд шийдэж чадахгүй сууж байна вэ? Шүүх хүний нөөцгүй болоод удаж байна. Хуулийн хугацаа ч шаардах боломж алга.Хариуцлага тооцох ч арга алга.Жаахан чанга дуугарвал гараад л явна.Сул орон тоонд бүртгүүлэх нь маш цөөн.
Байшиндаа шахалдсан, жижиг өрөөнд бөгс эргэх зайгүй сууцгаасан, ачаалалдаа баригдсан ажилтнууд битүү товлогдсон хурлаа хийх ч заал танхимгүй хэдхэн зааландаа өөрсдийн хурлаа хийх гэж хаалга үүдээ сахиад зогсож байгаа нь үнэхээр эмгэнэл юм.Шүүхийн нүүр царай ийм л байна.Хэзээ сайхан цаг ирэхийг хүлээсээр нас гүйцэх нь үү.Шүүхэд ажиллах хүнгүй хүний нөөцгүй болжээ.