Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын урилгаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын нийт ажилтнуудтай тус шүүхийн салбарын зөвлөлийн ахмад, шүүгч, ажилтнууд “Зөвлөх уулзалт” зохион байгуулж, дараах зүйлүүдийн талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэл тогтоолоо.
Монголын шүүхийн ахмадын холбооноос зохион байгуулсан Шүүхийн ахмадын салбар зөвлөлийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтын мэдээллийг болон шүүхэд туслах сайн дурын ажлын удирдамжийг буюу шинэ шүүгчийн шүүх хуралдаанд сууж ажиглалт хийх, хэргийн материалтай танилцах арга ажиллагаа сэдвээр сургалт хийх удирдамж зэргийг танилцуулахад, шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууд талархан хүлээн авч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлэв
Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд Ахмадын салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байртай болгож өглөө.
Мөн Зөвлөх уулзалтын дараа Салбар зөвлөлийн ахмадууд хуралдаж,дээрх уулзалтын үед ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга нарын гаргасан саналын хүрээнд 2023 оны ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, ахмадын салбар зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Ахмад ажилтан Д.Чанцал, Б.Мядагмаа нар шүүхийн архивын тоолллогын ажилд саналаараа 3 хоног ажиллаж, туслахаар боллоо.