ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙГ АХМАДУУДАА ХҮНДЭТГЭН ТЭМДЭГЛЭЛЭЭ


Хуваалцах


Хөвсгөл аймаг дахь шүүхийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан ойн баярын арга хэмжээг ахмад үеийн төлөөллөө оролцуулан өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ойн арга хэмжээний хүрээнд Ахмадын баярыг хамтатган тэмдэглэж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэн, нийт ахмад ажилтнууддаа 200,000 төгрөгийн мөнгөн дэмжлэг олголоо. Мөн ойн дурсгалын гарын бэлгийг гардуулан өгч, ахмадуудаа баярлуулсан сайхан үйл явдал боллоо.

Ойн баярын үеэр ахмад шүүгч Б.Энхтайван “Шударга ёсны элч” тэмдгээр, ахмад шүүгч Д.Алтанцэцэг, ахмад А.Дагий, Ё.Байгаль нар “Шүүхийн тэргүүний ажилтан” тэмдгээр, ахмад Ч.Аюуш, Б.Оюун нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг-ээр тус тус шагнагдан, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Эдгээр шагнал, хүндэтгэл нь ахмад үеийнхний шүүхийн байгууллагад оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, залуу хойч үедээ үлгэр дуурайл болон ажиллаж ирснийх нь үнэ цэнийг бататгасан хүндэтгэлийн илэрхийлэл боллоо.

Мөн нийт ахмадуудаа Хөвсгөл нуурын эрэг дэх амралтын газарт хүлээн авч, цэвэр агаарт байгалийн сайханд амрах боломжийг бүрдүүлэн, ахмад үеийнхэндээ зориулсан халуун дулаан уулзалт, амралтыг зохион байгууллаа. Ахмадууд маань ойн баяр болон Ахмадын баяраа хамтатган тэмдэглэж, үе үеийн хамт олонтойгоо дурсамж яриагаа хуваалцан, сайхан дурсамж бүтээлээ.

Ахмад үеийнхнийг маань жил бүр хүндэтгэн хүлээн авч, тэдэндээ сэтгэлийн дэм, урам хайрлан, анхаарал халамж тавин ажилладаг Хөвсгөл аймаг дахь шүүхийн залуу үе, нийт хамт олондоо ахмадуудаас чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Шүүхийн байгууллагын 95 жилийн түүхэн ой нь үе үеийн шүүгч, ажилтан албан хаагчдын хөдөлмөр зүтгэл, ахмад үеийнхний үнэтэй хувь нэмэр, залуу үеийн залгамж холбоог улам бэхжүүлсэн утга учиртай үйл явдал боллоо.

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН
ДЭРГЭДЭХ АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол