2024.02.05-ны өдөр ШЕЗ-ийн 104 тоот өрөөнд МШАХ-ны Удирдах зөвлөлийн хулдаан болов.


Хуваалцах


Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв: Үүнд,

1.Холбооны 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан.

2.Холбооны 2024 онд хийх ажлын төлөвлөгөө.

3.202З оны “ТЭРГҮҮНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛ” шалгаруулах асуудал.

4.Гишүүдийн Татварын хуримтлалын дүн.

5.Удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төсөв

6.Холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах тухай.

7.Зарим гишүүнд буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаас дараах тогтоолууд гарав.

Тогтоол № А\01.а.Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан батлав.

                            б.Холбооны 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав.

                            в.Холбооны 2024 оны үйл ажиллагааны төсвийг 9.6 сая төгрөгөөр батлав. 

Тогтоол №А\02. 2023 оны ажлын үзүүлэлтээр Сүхбаатар аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийг (Тэргүүн Д.Сугар) ТЭРГҮҮН байранд шалгаруулж, “ӨРГӨМЖЛӨЛ”, 300.000 төгрөгөөр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөлийг (Тэргүүн Л.Оюунчимэг) ДЭД байранд шалгаруулж, “ӨРГӨМЖЛӨЛ”, 250.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав.

Тогтоол №А\03. 2023 оны Холбооны гишүүдийн татвар хуримтлалыг төвлөрүүлэхэд идэвхи санаачлагатай ажилласан Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн нарт салбар тус бүрийн хуримтлалын мөнгөн дүнгийн 20 хувийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Тогтоол №А\04. Холбооны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг талархан хүндэтгэж дараах хүмүүсийг Холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнав.

            1.Баянжавын Сумьяа-Дорноговь аймгийн шүүхийн (Замын-Үүд сум) АСЗ-ийн гишүүн ахмад шүүгч.

            2.Лодойжамцын Батнасан-Дорноговь аймгийн шүүхийн АСЗ-ийн гишүүн, ахмад ажилтан.

            3.Дамдинсүрэнгийн Гансүх-Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн АСЗ-ийн гишүүн, ахмад шүүгч.

            4.:Д.Буянжаргал-Төрийн тусгай албан хаагчлын нэгдсэн эмнэлэгийн эмч.

Холбооны тэргүүний тушаалаар Нийслэлийн Захиргааны хэргийн ДЗШ-ны шүүхийн АСЗ-ийн тэргүүн Д.Энхбаатар удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа тул 200.00 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэв.    

   МШАХ-ны Ажлын алба


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол