2024.03.15-ны өдөр үдээс өмнө Холбооны Ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэр Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралдаанд Баянзүрх дүүргийн ЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Сүхбаатар дүүргийн ЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун, Тамгын газрын дарга Б.Батцэцэг, шүүгч нар, захиргааны албан хаагчдын төлөөлөгч, АСЗ-ийн тэргүүнийг төлөөлж ахмад шүүгч Ё.Цогтзандан болон 8 гишүүн оролцов. АСЗ-ийн гишүүд болон Шүүх,
Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Холбооны Ажлын алба