2024.03.20-ны өдөр Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Б.Бямбахорол нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралдаанд тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Тамгын газрын мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ, АСЗ-ийн тэргүүн Д.Авид болон 5 гишүүн оролцов.
Тайлангийн хурлын үеэр АСЗ-ийн тэргүүн Д.Авид өөрийн хүсэлтээр ажилаа хүлээлгэн өгч, АСЗ-ийн тэргүүнээр ахмад шүүгч Д.Батсүрэн шинээр сонгогдов.