СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Хуваалцах


Сэлэнгэ аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульчид, ахмад буурлууд болон нийт Сэлэнгэчүүддээ өргөн дэвшүүлье.

Энэ 100 жил бол зөвхөн нэг байгууллагын түүх бус, Монгол төрийн хууль, шударга ёсыг сахин хамгаалж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө зүтгэсэн үе үеийн хүмүүсийн хөдөлмөр, хариуцлага, үнэт өвийн түүх юм.

1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байж зөвхөн хуульд захирагдах зарчмыг баталгаажуулснаас хойш Монгол Улсын шүүхийн тогтолцоо үе шаттай шинэчлэгдэж ирлээ.

Шүүхийн шинэтгэлд хууль тогтоогчийн хувиар гар бие оролцож ирсэн хүний хувьд шүүхийн шинэчлэлийн бодит үр дүн нь иргэдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж, шударга ёсыг хэр бат хамгаалж, иргэдийн хууль, шүүхэд итгэх итгэлийг хэрхэн бэхжүүлж байгаагаар хэмжигддэг. 
Энэ түүхэн ойн баярын өдөр шүүх, хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Төрийн дээд одон, медаль болон Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө.

Та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэлэнгэ аймгийн шүүхийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлж, шударга ёсны албыг нэр төртэй үргэлжлүүлж буй нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол