Сүхбаатар аймгийн шүүхийн АСЗ ийн бүх гишүүдийн хурал амжилттай боллоо.


Хуваалцах


Сүхбаатар аймгийн шүүхийн АСЗ ийн бүх гишүүдийн хурлыг 2023 оны 4 сарын 26 ны өдөр шүүхийн тамгын газрын хурлын танхимд хийв. Хуралд Тамгын газрын дарга Ц. Ганхуяг урилгаар оролцов. Хуралд 17 гишүүн ирэхээс 13 гишүүн ирж 4 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй болно. 

Хурлаар 1. 2023 онд хийх онцлох ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэв үүнд а.Ахмад шүүгч ажилтнууд залуу шүүгч ажилтанууддаа зааж сургах өөрийнхөө ажлын туршлагаас ярьж танилцуулах.  шинэ залуу шүүгч нарын хуралд сууж ажиглалт хийх ажлыг 3 р улиралд хийхээр , Б.хөдөлмөр эрхлэлтийн талаар ахмад ажилтан У.Эрдэнэжаргал оёдлын сургалтанд суух. Ахмад ажилтан Ц.Тунгалаг гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүний сургалтанд  суух үүнийг эхний хагас жилд хийж хувийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлээд байгаа талаар ярилцаж тохиролцоод төлөвлөгөөнд тусгав.    в. Ахмадын сангийн зарцуулах журмыг шинээр хэлэлцэн баталсан.   

Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг АСЗ ийн гишүүдийг ахмадын өрөөтэй болгосноос гадна АСЗ дөө компютер өгсөн, мөн ахмадууддаа туслах аж ахуйгаасаа 27 тооны бог малыг тусгай им хийж өгөх талаар мэдээлэл өгөв. Мөн шүүхийн тамгын газраас ахмадуудаа 6 сарын 3 нд Алтан овооны тахилганд явуулахаар унаа болон бензины зардлыг нь шийдэж өгөв.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол