“Тайгын бүргэдүүд” – тэмцээний аварга боллоо!


Хуваалцах


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүхийн Ахмадын салбар зөвлөлтэй хамтран шүүгч, ажилтнуудынхаа хамтын нэгдэл, багаар ажиллах чадвар, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгууллаа.
Эрч хүчтэй тоглолт, ширүүн өрсөлдөөн, найз нөхдийнхөө төлөө зүрх сэтгэлээ өгсөн тэмцээнд шүүхийн 4 баг оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний шагналтнууд:
•  Тэргүүн байр – “Тайгын бүргэдүүд” баг
Ахлагч: Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат
•  Дэд байр – “Өрөмний өт” баг
Ахлагч: Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар
Шилдэг багуудыг өргөмжлөл болон мөнгөн шагналаар энгэрт нь зүүж, бахархалтайгаар шагнасан.
Шилдэг тоглогчид:
•  Эрэгтэй шилдэг тэгш тоглогчоор – Мэдээлэл технологийн мэргэжилтэн У.Мэнд-Очир
•  Эмэгтэй шилдэг тэгш тоглогчоор – Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Хонгорзул
•  Эрэгтэй шилдэг довтлогчоор – Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Ренчинбазар
•  Эмэгтэй шилдэг довтлогчоор – Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямзаяа

Энэ тэмцээнээр дамжуулан шүүхийн хамт олон нэгэн зүрх, нэгэн сэтгэлээрээ илүү нягт холбогдож, бие бялдар, оюун санааны хувьд улам бэхжихийг нотоллоо.
Бүх оролцогч баг, тамирчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! Та бүхний энэ эрч хүч, нөхөрлөл, шударга өрсөлдөөн биднийг улам урагшлуулна.
Идэвхтэй байцгаая! Эрүүл байцгаая! Нэгдмэл байцгаая!

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах баг
Шүүхийн Ахмадын салбар зөвлөл


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол