Баянзүрх. Чингэлтэй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026 оны 4 дүгээр сарын 23 ний өдөр батлагдсан хөтөлбөрийн дагуу танилцах уулзалт, ярилцлагад амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээнд Ахмадын салар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч : Э.Ариунаа болон ахмад шүүгч Д.Солонго. Д.Төвшинтөр. П.Бямбадорж. Ц.Батхүү. П.Сарантуяа. М.Баярсүрүрэн. ахмад ажилтан Б.Энхтуяа. П.Ариунбилэг Д.Сарангэрэл Б.Нарантунгалаг А.Сарантуяа. Д.Долгорсүрэн Д.Дамдин Б.Алтанцэцэг. С.Базаррагчаа. Б.Батцэнгэл нар оролцов. Зочдыг Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Д.Дамдин-Од, Д.Тайванхүү, Б.Сарантуяа, С.Бямбаа нар угтан авч, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр:
• Холбооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од танилцуулж,
• “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж”
• “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
• Холбооны Хараат бус зөвлөлийн талаар Д.ДамдинОд танилцуулж, Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн С.Бямбаа.
• Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
• Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн шүүхийн ахмадуудын холбооны ( www.Saj.mn) цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тус ахмадын салбар зөвлөлийн нийт гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, ахмалдууд хамтарч аливаа арга хэмжээнд оролцох аялах уралдаан тэмцээнд оролцох бүжиг болон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл урт наслах үндэслэл болно үүнээс хойш хамтарсан арга хэмээг алдалгүй бүгд оролцох нь чухал байна гэдгийг уриалаад цаашид холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү уулзалт нь шүүхийн тэтгэвэрт гарсан ахмадуудын туршлагаа хойч үедээ дамжуулах, харилцаа холбоогоо бэхжүүлэх туршлагаа солилцох мэдээлэл авах хамтын ажиллагааг бэхжүүлхэд чухал алхам боллоо.






ШАХолбооны ажлын алба.