Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2027 оны төсвийн төслийг 646.5 тэрбум төгрөгөөр хянан хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтийн хамт хүргүүлсэн.
Гэвч Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ уг төсвийн төслийг 312.6 тэрбум төгрөгөөр бууруулж, 333.9 тэрбум төгрөгөөр тусгасан байна.
Шүүхийн тухай хуульд заасан холбогдох зохицуулалтын дагуу Хууль зүйн байнгын хорооноос хянан хэлэлцэж, санал, дүгнэлт гаргасан шүүхийн төсвийг бууруулахгүйгээр улсын төсөвт тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй.
Иймд шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд нэмж тусгах асуудалд Сангийн яам анхаарч ажиллах шаардлагатай байна.
