ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО


Хуваалцах


Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд цахим сонгууль зохион байгуулж, шинэ бүрэлдэхүүнийг сонголоо.

Сонгуулийн дүнгээр гишүүдийн олонхын санал авсан хуульчдыг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Олон Улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдээр батламжилсан.

Шинээр бүрэлдсэн Удирдах зөвлөл 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хорооны үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй, хүртээмжтэй болгох асуудлыг ярилцлаа. Тухайлбал, залуу хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой форум, сургалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулах, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол