Уулзалтын дараа шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөл болон шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрээр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шагнагдсан тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн, нярав Х.Ганболд, үйлчлэгч Д.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нарт шагналыг гардуулан өгөв.