Энэ оны нэгдүгээр сараас эхлэн ахмад настнуудын тэтгэвэр жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч олон ахмад үүнийг хангалтгүй, шударга бус гэж үзэж байна. Инфляц, үнийн өсөлт, амьжиргааны түвшинтэй уялдаагүй, тэтгэврийн зөрүү (бага тэтгэвэртэй ахмадууд 40-60 мянга, өндөр нь 200-300 мянгаар нэмэгддэг байсан) хэвээр байгаа тул тэд хамгийн багадаа тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардсаар олон сар болж байна.

Иймээс тэд Ерөнхийлөгчид хандахаас өөр гарцгүйд хүрчээ