Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдрийг тохиолдуулан шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Төрийн дээд цол, одон, медаль гардуулах зарлиг буулгасан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өнөөдөр (2026.02.04) Алтан гадас одонгоор шагнагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Баттулгын Бадрахгэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Лхагважавын Түвшинжаргал нарт шагналыг нь гардуулан өглөө.



