АХМАД ШҮҮГЧ, АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Хуваалцах


 

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхэд ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнуудаа 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Тамгын газрын дарга Н.Батхүү оролцов.

Арга хэмжээг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү нээж, ахмад шүүгч, ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батсүрэн нар ахмадуудад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн үг хэллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмад шүүгч, ажилтнууд ажил, амьдралынхаа дурсамжаас хуваалцаж, шүүхийн байгууллагад ажиллаж байсан үеийн туршлага, шүүхийн хөгжил, үйл ажиллагааны талаар халуун дотно яриа өрнүүлэв.

Энэхүү арга хэмжээ нь шүүхийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэх, тэдний туршлага, дурсамжийг хуваалцах, үе үеийн шүүгч, ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн түүхийг бүтээлцэж, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, урт удаан насалж, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол