НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МАРГАРЕТ САТТЕРТУЭЙТ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА


Хуваалцах


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг өнөөдөр Шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч, уулзлаа.

Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хэлэхдээ, “Бидний айлчлалын зорилго бол Монгол Улсын шүүх засаглалд тулгамдаад буй асуудлыг тодорхойлон, цаашид хэрхэн дэмжин ажиллах талаараа дүгнэх юм. Өнөөдрийн уулзалт зорилгоо биелүүлэхэд маш чухал бөгөөд үр дүнтэй болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Та бүхний айлчлал цаг үеэ оллоо гэж харж байна. Учир нь нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газарт Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Уг хуулиар шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьсон. Мөн Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийг шинээр байгуулахаар тусгасан гэдгийг онцлох нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, төслийн саналыг УИХ-д уламжилсан байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын 2024 оны төсвийг энэ сарын 15-ны дотор УИХ-аас батална. Энэ чухал үйл явдлууд тохиож буйгаас шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөл, шүүгчийн аюулгүй байдалтай шууд холбогдохуйц төсөв хангалттай батлагдах эсэх нь нэн сорилт бүхий байгаа юм. Бидний танилцуулгын дараа айлчлалын хөтөлбөрийн дагуу зарим шүүхийн байранд ажилласны үндсэнд Таны зөвлөмжид дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдана гэдэгт найдаж байна ” гэв


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол