Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл болон шүүхийн тамгын газар хамтран зохион байгуулсан “Ахмадаа сонсоё” дурсамж уулзалт амжилттай болж өнгөрлөө.
2026 оны 4-дугаар сарын 27-ны өдөр болсон энэхүү уулзалтаар Монгол Улсын Гавьяат хуульч, Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын анхны дарга Д. Дашдорж агсныг хүндэтгэн, түүний баялаг ажлын туршлага, амьдралын сургамжийг залуу үеийнхэндээ уламжлав.
Уулзалтад анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, тамгын газрын дарга болон ажилтнууд оролцож, гавьяат хуульч Д. Дашдоржтой нүүр тулан ярилцаж, асуулт асууж, сонирхолтой хариултуудыг сонссон юм. Түүнтэй хамт ажиллаж байсан ахмад нөхөд нь ч өөрсдийн дурсамжаа хуваалцаж, уур амьсгалыг улам дотно болгосон.
Шүүхийн байгууллагаас Гавьяат хуульчид хүндэтгэлийн бэлэг гардуулж, хамтдаа дурсгалын зураг татуулсан нь энэ өдрийг онцгой болголоо.
Энэхүү арга хэмжээ нь Хэнтий аймгийн шүүхийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ахмад үеийнхний үнэт туршлага, мэргэжлийн ёс зүй, сургамжийг залуу шүүгч, ажилтнуудад өвлүүлэх, байгууллагын доторх эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.
“Ахмадаа сонсъё” гэдэг энэ уулзалт зөвхөн дурсамж солилцох арга хэмжээ биш, харин шүүхийн ирээдүйн хөгжилд чиглэсэн үнэт өв, сургамжийн гүүр болж өнгөрсөн нь илт байлаа.


АСЗөвлөлийн тэргүүн Б.Дэнсмаа.