"Шүүхийн Тамгын газар, Ахадын салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт цахим ярирцлага боллоо


Хуваалцах


"Шүүхийн Тамгын газар, Ахадын салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт цахим ярирцлага 2023.12.15-ны 11 цагт ШЕЗ-ийн хуралын танхимд боллоо. Уг ярилцлагыг МШАХолбооны тэргүүн проф. Н.Лүндэндорж, Холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, Ажлын албаны менежер Д.Дамдин-Од нар зохион байгууллаа. 

Уг ярилцлаганд Анхан болон давж заалдах шатны Шүүхийн нийт 35 Тамгын газрын дарга , Ахмадын салбар зөвлөлийн 34 тэргүүн нар оролцож өөр өөрийн ажил, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид анхаарах асуудлаар болон Шүүхийн Тамгын газар, Ахадын салбар зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Үүнд : БГД, ХУД, СХДүүргийн Эрүүгийн хэргийн АШШүүхийн АСЗ ийн тэргүүн Л Оюунчимэг МШАХолбооны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг манай ахмадууд бүгд идэвхтэй хийсэн ингэж ажиллахад манай шүүхийн тамгын газарын дарга Солонго маш сайн дэмжиж тусласан байнга санаа тавьж хамтарч ажилладаг тул Солонго даргадаа баяр хүргэж ажилд нь өндөр амжилт хүсье. 

Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн: Шүүхийн ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжиж ажилладаг, ахмадуудын ажил, амьдралын туршлагыг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх, шүүхийн талаар олон нийтэд бодитой үнэн зөв мэдээлэл хүргэх, сурталчилахад ахмадуудаа өргөнөөр оролцуулах талаар. 

Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх АСЗ-ийн тэргүүн ахмад шүүгч Л.Бор: Ахмадуудынхаа амжиргаа, нийгмийн идэвхийг дээшлүүлэх талаар сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байгаа талаар. 

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан: Ахмадын холбооны удирдлагын хичээл зүтгэлийн үр дүнд "Шүүхийн ахмадын сан"-д төсвөөс хөрөнгө хуваарилуулах болсон нь Тамгын газрын Ахмадуудаа дэмжих үйл ажиллагаанд их боломж бүрдүүлсэн. Харин Ахмадын сангийн зарцуулалт, гүйцэтгэлийн талаар тайлан мэдээг шуурхай хариуцлагатай гаргаж байх нь цаашдын сангийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой талаар. 

Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гансүх: манай гишүүдийн энэ оны татвар төлөлт 97 хувьтай байгаа нь холбооныхоо үйл ажиллагааг сайн дэмжиж байгаагын нэг тод илрэл гэлээ. 

Сэлэнгэ аймгийн шүүхийн АСЗ-ийн гишүүн Д.Төгсзаяа: Ахмадуудаа спортын тэмцээн наадамд өргөн оролцуулж байх санал дэвшүүллээ. 

Сүхбаатар аймгийн шүүхийн АСЗ-ийн тэргүүн Д.Сугар: Холбооноос зохион байгуулсан эмчилгээ, үйлчилгээ сайтай Натурмед сувилалтай байгуулсан гэрээг үргэлжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. 

Ярилцлагын үр дүнг дүгнэж МШАХ ны Тэргүүн Н. Лүндэндорж Шүүхийн захиргааны байгууллага маань Ахмадын байгууллагын үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг энэ хэлэлцүүлгээс харлаа. 2024 онд Ахмадууд маань Ахмад дунд залуу үе энэ 3 хэлхээс холбоог бэхжүүлэх чиглэлээр болон Шүүхийн ахмадын холбооны ээлжит 3-р их хурлын бэлтгэл ажилд идэвхитэй оролцохыг гишүүддээ уриаллаа.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол