Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмадын салбар зөвлөлийн ахмад шүүгч, ажилтнуудыг урьж золголтын үйл ажиллагаа зохион байгууллаа.


Хуваалцах


2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд Баянхонгор аймагийн шүүхийн Тамгын газар “Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмадын салбар зөвлөлийн ахмад шүүгч, ажилтнуудыг урьж золголтын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Золголтын үеэр шүүхийн Тамгын газрын удирдлага, ажилтнууд ахмад шүүгч, ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авч, нийт 14 ахмад шүүгч, ажилтанд хүндэтгэл үзүүлэв. Тус бүрт 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн гарын бэлэг болон дэмжлэг үзүүлсэн болно.

Мөн шүүхийн байранд ахмад настан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн Цагаан сарын золголт зохион байгуулж, хамт олны дурсгалын зүйл гардуулан өгсөн. Уламжлалт ёс заншлаа хүндэтгэн явуулсан энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид гарч буй шинэ оны өнгө төрх, ажил үйлсийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хамт олны нэгдэл, уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн байгууллагын ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлэх, уламжлалт баяр ёслолыг тэмдэглэх тогтсон уламжлалын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Б.Гэрэлмаа.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол