Нийслэлийн Эрүүгийн хэргийн ДЗШшүүх, Иргэний хэргийн ДЗШШүүхийн тамгын газрууд ахмадуудаа тус тусын шүүх дээрээ хүлээн авч шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж дайлж бэлэг дурсгалын зүйл гардуулснаас гадна Иргэний хэргийн ДЗШШүүх шинээр байгуулагдсан хурлын танхимын нээлтийн ажиллагаанд оролцуулж тус шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажилласан ахмад шүүгч Ч.Оюунцэцэгээр танхимыг нээлгэсэн сайхан арга хэмжээ болж Ахмадын баярыг өргөн дэлгэр тэмдэглэв.
Энэ үеээр ахмад шүүгч яруу найрагч Ичинхорол өөрийн шүлгээ уншиж, ахмад шүүгч Наранцэцэг өөрийн хамтран бүтээсэн Хуульчийн шалгалтад зориулсан номоо эрүү иргэний хэргийн тамгын газрын ажилтнуудад бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо.
Нийслэлийн ДЗШШүүхийн ахмадын салбар зөвлөл.


Нийслэлийн ДЗШШүүхийн ахмадын салбар зөвлөл.