БЗД. ЧД. СБДүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын днргэдэх АСЗөвлөл. Багахангай Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх АСЗөвлөлийн гишүүд хамтран
2026 оны 3 дугаар сарын 3 нд Монгол Улсын Дээд шүүхийн шинэ байранд зочилж, байгууллагын орчин, ажлын нөхцөлтэй биечлэн танилцлаа. Үүний дараа ШАХолбоон дээр очиж уулзалт хийв.
Уулзалтад ШАХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн Дамдин-Од хүлээн авч холбооны үйл ажиллагааг танилцууллаа. Мөн Д.Тайванхүү, Б.Бямбахорол нар оролцлоо.
Оролцогч бид бүгд маш өндөр сэтгэгтэй, баяр хөөртэй явлаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан БЗД. ЧД. СБДүүргийн Иргэний хэргийн АШТШүүхийн ТГ дэргэдэх Ахмадын Салбар Зөвлөлийн Тэргүүн Ариунаа болон бусад тэргүүнүүдэд гүнээ талархаж байна. Иймэрхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулж, шүүхийн салбарын ахмад болон одоо ажиллаж буй үе үеийнхэн бие биетэйгээ танилцаж, туршлага солилцож, хамтдаа цагийг өнгөрүүлдэг бол үнэхээр сайхан байх болов уу гэж бодлоо.
Энэ арга хэмжээнд оролцсон ахмадууд бүгд сэтгэл өндөр, баяртай буцсан шүү. Та бүхэндээ дахин дахин маш их баярлалаа! Хүний сэтгэл багадаггүй юм шүү – энэ дулаан сэтгэл, халамж тань биднийг үнэхээр баярлууллаа.

Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ц.Эрдэнэчимэг