Орхон аймгийн шүүхийн АСЗөвлөлийн гишүүдийг ШАХолбооны УЗ Гишүүн Д.Дамдин од, Д.Тайванхүү. Б.Сарантуяа нар хүлээн авч Хөтөлбөр 1 - ийн дагуу ууьзалт ярилцлагыг зохион байгуулав.


Хуваалцах


2026 оны 05-р сарын 11-ний өдөрт Орхон аймгийн шүүхийн АСЗөвлөлийн тэргүүн Ц.Даш. Ахмад шүүгч Б.Батсайхан С.Цэцэгмаа. Д.Цэндсүрэн, С.Уранчимэг, Ахмад ажилтан О.Оюунчимэг нарыг ШАХолбооны УЗ Гишүүн Д.Дамдин од, Д.Тайванхүү. Б.Сарантуяа нар хүлээн авч Хөтөлбөр 1 - ийн дагуу ууьзалт ярилцлагыг зохион байгуулав. 

Зочдыг ШЕЗ ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа хүлээн авч шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгчид, ажилтнуудад талархал илэрхийлж, салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик үзүүлэлт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дурсгалын бэлэг гардууллаа.

Дараа нь ахмадуудыг Улсын дээд шүүхийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал нар угтан авч, УДШүүхийн үйл ажиллагаатай танилцуулав. 
Тухайлбал:
• Д.Ууганбаяр – Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл
• Б.Дүүрэнжаргал – Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
• Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
• Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
• Т.Хулан – Үзмэрийн танхим
• М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа
Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авч, ахмадуудад халуун хоол, цайгаар үйлчилснээр үйл ажиллагаа өндөрлөлөө. Үдээс хойш ахмадууд Чингис хаан мүзей үзэж Алтан Чингис хаандаа мөргөж хүслээ шивнэлээ.  

Хоёр дахь өдөр буюу 2026 оны 5 дүгээр сарын 12 ний 10:00 цагт Орхон аймгийн шүүхийн АСЗ ийн гишүүд Шүүхийн ахмадын холбооны байранд хүрэлцэн ирж, уулзалт, ярилцлагад оролцов. Уулзалтын үеэр:
• Холбооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од танилцуулж,
• “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж”
• “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
• Холбооны Хараат бус зөвлөл болон хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од,
• Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
• Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн холбооны цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ахмадын зөвлөлийн гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээ нь ахмад шүүгч, ажилтнуудын туршлага солилцох, мэдээлэл авах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

ШАХолбооны ажлын алба


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол