Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр тохиодог Олон улсын ахмадын өдөр Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газар үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
2026 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр байгууллагын хөгжил, шүүн таслах ажиллагаанд залуу нас, мэдлэг чадвараа зориулж явсан ахмадуудаа хүлээн авч дайлж, санал сэтгэгдлийг нь сонсон баярын
мэндчилгээ дэвшүүлж ахмадын сангаас ахмад тус бүрт 250000 төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь ахмадуудын талархлыг хүлээлээ.
Ахмад шүүгчдийн баялаг туршлага, хуримтлуулсан мэдлэгийг залуу шүүгч, тамгын газрын ажилтнуудад өвлүүлэх, зөвлөгөө сургамжийг нь COHCOX арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд ахмад шүүгч Б. Дэнсмаа томилогдоод удаагүй байгаа залуу шүүгч О.Дүүриймаагийн даргалсан шүүгдэгч Э.Ялалт-Одод. холбогдох хэргийн шүүх хуралдаанд сууж ажиглалт хийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан явц, нотлох баримтын бүрдүүлэлт зэрэг хуульд заасан ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон нь үр өгөөжтэй ажил боллоо.
Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах Зөвлөлийн 2022 оны А/09 - р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан "Сайн дурын ажил хийх” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад шүүгч ажилтнууд иргэдэд шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн дотоод байршил, хаанаас ямар үйлчилгээ авч болохыг мөн "Киоск" төхөөрөмжийн үйл ажиллагааны онцлог болон ач холбогдлыг тайлбарлан өгч тусламж үзүүлсэн нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.
Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.
Хэнтий аймгийн Шүүхийн ахмадын салбар зөвлөл