МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, МУСГЗ Б.Гантигмаагийн ээж МУУГЖ Ш.Дэлгэржаргал гуай сэтгэгдлээ гайхалтай илэрхийлж үлдээсэн юм.


Хуваалцах


Цогтой тэмцэгч, эх оронч Лоохууз гуай Хүн ер нь улс төрд насан залуугаас орох жаахан тааруу юм. Жаахан ахимаг насанд тавь 50 жараад наснаас хойш улс төрөөр оролдох нь тэр хүндээ ч, нийгэмдээ ч зүгээр юм гэж хэлсэн байдаг билээ. Миний зарчим үзэл санаа минь ч ийм л байсан гэх утга илэрхийлсэн миний нэгэн постны дор.

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, МУСГЗ Б.Гантигмаагийн ээж МУУГЖ Ш.Дэлгэржаргал гуай сэтгэгдлээ гайхалтай илэрхийлж үлдээсэн юм.

Ер нь миний бие шавь Мягмарсүрэнгийнхээ хамт "ЕРӨӨЛТЭЙ ОРЧЛОН" гэж 55-аас дээш насныханд зориулсан нэвтрүүлэх хийх болж, маш их зүйл судалсны учир нэг ийм учрыг олж мэдсэн юм.Тэр нь: 60 НАСЫГ ШИЖИР АЛТАН НАС ГЭДЭГ, УХААН ТЭГШИРЧ, ХАШИР СУУЖ, ЗАН ААЛЬ ТӨЛӨВШИЖ, ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАР СУУСАН НАС ГЭДЭГ. ТИЙМЭЭС "ТӨРД 60, 70 НАСТНУУД ГАРЧ 80, 90 НАСТНУУД ЗӨВЛӨХ БАЙЖ ТӨР ТӨВШИН БАЙДАГ" гэдэг нэг чухал үгсийг олж авсан юм. Манайд сүүлийн 30 гаран жил төлөвшөөгүй, туршлага мэдлэг дулимаг залуу хүмүүсийг гаргаж, тэд нь бүр охид, залуусыг зөвлөх гэж өргөмжилж төрөө самарсаар өдий хүрснийг ухаарах цаг ирээд байгааг энэ ухаант хүний хэлснээс мэдэж, ухаарч, сэхээрцгээ!!! инээдэмт хошин жүжгээ зогсоо!!!

...(Ахмад өдий насны хүн ингэж чин сэтгэл үгээ хэлнэ гэдэг хүн бүрт хэлж байгаа эх оронч ээж хүний үг гэж бид ойлгох хэрэгтэй юм дэмжээд түгээгээд өгөөрэй хүмүүс минь !!!) Бас сэтгэгдлээ үлдээхээ хичээгээрэй...!!!

Нүржавын Ганболд


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол