Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит шагналыг ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндоржид хүртээлээ


Хуваалцах


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ дарга асан Н.Лүндэндорж тодорчээ.

Тодруулбал Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх, ухааны доктор, профессор Н.Лүндэндоржид Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын 2024 оны шагналыг хүртээх шийдвэр гарчээ.

Түүний туурвисан бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны анхны тайлбар бөгөөд хуулийн үг, цэг таслал, өгүүлбэрийн үзэл санааг ард иргэдэд ойлгомжтой болгосон гэж үзэж, шагналыг олгосон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол