ШҮҮХИЙН АХМАДЫН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Хуваалцах


Дорнод аймаг дахь шүүхийн ахмадын холбооны гишүүн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хууль Б.Сарантуяа уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ.

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол