2024.03.15-ны өдрийн үдээс хойш 15 цагт
Холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, менежер Д.Дамдин-Од нар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн бүх гишүүдэд Холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тайлангийн хуралд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, нягтлан Д.Байгалмаа, Хэлтсийн дарга И.Энхцэцэг, АСЗ-ийн тэргүүн Э.Ариунаа болон 14 гишүүд оролцов.
Тамгын газар, оролцогчид МШАХ-ны 2023 оны үйл ажиллагааны тайланг сайшаан баяр хүргэж, 2024 оны үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Холбооны Ажлын алба